"Хууль бусаар оруулж ирдэг эмээр хүүхдийнхээ амийг арван жил торгоолоо"

Тархины саажилттай асаргаанд байдаг хориод хүүхдийн ээж, хүүхдээ тэврэн Төрийн ордны гадаа ерөнхий сайдтай уулзах зорилготой өчигдөр ирсэн. Ерөнхий сайд гарч ирээгүй учраас өнгөрсөн шөнө ордны гадаа ээжүүдийн төлөөлөл болон саажилттай дөрвөн хүүхэд хоносон байна.

Шөнө хоёр хүүхэд нь таталж өгч, ээжүүд маш их стресстэйгээр өглөөг угтаад байна. Яг одоо төрийн ордын гадаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан, Т.Доржханд нар гарч ирж, уулзаж байна.
Ээжүүдийн төлөөлөл “Урд шөнө дөрвөн хүүхэд энд хоносон. Ерөнхий сайд гарч ирэхгүй байгаа байхгүй юу. Ялгаварлан гадуурхаж байна. Монголын төр бидний хүүхдэд ийм харгис хандаж байхад бид ичихгүй. Цаашаа НҮБ руу хандана. Энд хоносон дөрвөн хүүхдийн хоёр нь таталт өгөөд хоносон. Бид дөрвөн жил тэмцээд дийлэхгүй, ялгаварлан гадуурхагдаад эцэстээ наашаа ирсэн. Танай ерөнхий сайд 20 өвчтэй хүүхэд ирээд, дөрөв нь хонож байхад гарч ирэхгүй байгаа нь харгислал, ялгаварлан гадуурхалт. Яам болгонд төсөв байдаг гэсэн. Та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал гэхээр сансрын юм ярьдаг. Та нарын үйл ажиллагаа ямар хүмүүст хүрч очдогийг бид мэдэхгүй. Эмний асуудлыг дөрвөн жил ярилаа. Арван жил хууль бусаар нууцаар оруулж ирсэн эмээр хүүхдийнхээ амийг торгоож байна…” гэлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өрөвдмөөр юм бэ дэээ хөөрхий аргаа бараад л ингэээд зогсож байгаа энэ асуудлыг нь хурдан шийдэж өгөөчэээ
shiidwerlej ogoooocheeee muuusain ymnuud
Гэртэээ хүүхдээ тэврээд эмийг ч нь авч өгч чадахгүй уйлаад сууж байгаад эхчүүд өчнөөн байгаа шдээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд халамж, амьдрах орчин, сурах орчин , зөвхөн тэдэнд зориулагдсан орчныг бүрдүүлэх ёстой шдээ
ene ehvhvvvdiig her udaaan ingej zogsooh gsn ym be