“Монголросцветмет” ТӨҮГ 45 саяар чага мөөгний ханд худалдан авчээ

“Монголросцветмет” ТӨҮГ нь “Монгол хусны чага” ХХК-иас 45,278,516 төгрөгөөр чага мөөгний хандмал худалдан авчээ. Уг худалдын авалтын гүйлгээ нь тавдугаар сарын 10-ны өдөр хийгдсэн байна.

Тус ТӨҮГ нь “Монгол хусны чага” ХХК-иас өмнө нь мөн худалдан авалт хийж байжээ. Тодруулбал, 2021.09.03-ны өдөр 188,080,000 төгрөгний “Ажиллагсдад олгох хүнсний бүтээгдэхүүн”-ий гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь энэ оны II улиралд дуусах аж.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Монголросцветмет" ТӨҮГ-ын байр суурийг хүргэе. Тус үйлдвэрийн уурхайн ажилчид хортой нөхцөлд ажилладаг. Иймд бие дэх хорт нөлөөллийг саармагжуулахын тулд чага мөөгний ханд уулгах шаардлагатай байдаг байна. Энэ хүрээнд хийгдэж ирсэн ажил нь энэ гэлээ. Мөн "Монгол хусны чага" ХХК-иас худалдан авалт хийхдээ хуулийн дагуу тендер зохион байгуулсан гэдгийг "Монголросцветмет"-ээс мэдээллээ.
Н. АНУДАРЬ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун мөнгөтэй юм
Цементны орц норм уу
Zaaaaaa erni vhadaj bgaaa ymand arga baihgvi shdeeee
Ajilchdiinhaa hortoi nuhtsuld geed uguu bailgui dee
Munkhbat avilgachinaas yaj munguu olj avah ve
Darhanbaatar bas bna
Гүзээ нь томорсон ах нар үнэтэй л юм хэрэглэдэг байх