Нийгмийн
Н.Түвшинбаярын хоригдох ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ ямар дэглэмтэй вэ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ гаргахаар зөвлөлдөж байна.
Улсын яллагчийн зүгээс Н.Түвшинбаярыг хаалттай хорих ангид 19 жилийн ял эдлэх санал танилцуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров "Ялын нөхцлийг нээлттэй хорих анги болгож өгөхийг хүсье" гэсэн санал хэлсэн юм.
Н.Түвшинбаярт ял эдлүүлэхээр санал гараад буй хаалттай хорих ангид ямар дэглэм үйлчилдэг вэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйл. ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ
- 199.1.Хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна. Тусгай зэрэглэл нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ганцаарчлан ял эдлүүлэх тусгай нэгжтэй байна.
- 199.2.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.
- 199.3.Хаалттай хорих ангийн тусгай нэгжид бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ.
- 199.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.
- 199.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.
- 199.6.Хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлыг зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлнэ.
Г.ИТГЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэцүү л бгөдө хэн хэндээ
Ялыг улс төржүүлэж арай л дэндүү юм
Хайран сайхан залуу
ХАРАМСАЛТАЙ ЮМ АА
МАН ч хэтэрч байна
Хуцаарай
нээлттэй хорих анги гэсээн. Гадуур ажил хийгээд явах биз
Avilgalin heregtenguud horih angid nomin san,talhni tseh g/m jijig barilga barij ogon,tuundee oortoo 1 oroo gargan,erh choloogui l bolohoos tansag horigdog ..
Сайхан сэтгэлтэй олимпын аварга нэг алдаа болсон бол энэ Сайхан залуугийн өмнөөс яслийн эдэлмээр байна
Ийм мэдээ хэнд хэрэгтэй юм бэ, эдлэх ялаа эдлээд л гарна, хүний мууд дуртай цөөвөр чоно мэт араншинтай юмнууд байх юм аа. Монголын төр, толгойд бугшсан авилгачидаа цээрлүүлж чадахгүй байгаа нь их эмгэнэл шүү!
G####i min ene aluurchin ter mungu idsen gichiinuudtei ymar hamaa bn huulitai boo huuliin daguu l yvah heregtei
Сайхан залуу, олимпын аварга байлаа гээд хүний алтан амь насыг хохироож болохгүй биз дээ, Ард түмний хүндлэлийг даахгүй, алдар гавьяандаа хэт эрдэж, аархалаа багтааж ядсаны гор. Тэр сайхан эхнэр, хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай ёс журамтай байж, монгол залуучуудын бахархал, үлгэр дууриалал болж байсан тэр нэр хүндийг уландаа гишгэсэн нь үнэхээр харамсалтай. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлэхгүй ялыг нь эдлүүлэх нь зүйтэй, үнэхээр л шударга шүүх гэж байдаг юм бол!!!
Naad asuudlaa orhio odoo
Алуурчныг алчихаач наад балай чинь дахиад л хүн алах юм байнадаа хаалттай биш нээлттэй гэсэн бишүү.Хүн алах нь зөв юм байхдаа энэ хүнийг яагаад ингэж хайрлав юуны учир амьд явах эрхтэй гэж.Тохирох ял нь ҮХЭЛ БИШ ҮҮ????
Яагаад хаалттай хаалтгүй гээд 2 янз юм бичээд бнаа сумка дарга бичсэн юм шиг энэ мэдээний аль нь үнэн юм бээ