Шинэ үеийн залуус өөрийгөө ялан дийлсэн амжилтын түүх "Tedx"-ыг Мөрөнд зохион байгуулна

"TEDx" нь шинэлэг, үнэ цэнэтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах зорилготой юм. Энэ зорилгын хүрээнд бүс нутгийн хэмжээнд бие даан зохион байгуулж болох "TEDx" хөтөлбөрийг аймгууд цувралаар зохион байгуулсаар байгаа билээ.
Өмнөх цувралыг Булган аймагт зохион байгуулсан бол энэ удаагийнхыг Хөвсгөл аймагт зургаадугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар товлогдоод буй.

Энэ удаагийн "Tedx мөрөн" урам зориг, амжилт бүтээлийн түүх, шинэ санаа, хөгжил дэвшлийн гарцыг бодит жишээ, бусдын туулсан түүх, амьдралаас сэдэвлэн шийдэлд хүрэх олон арга замыг тодорхой болгоход тусладаг чухал ач холбогдолтойгоороо онцлог аж.
Мөн шинэ үеийн залуусын өөрийгөө ялан дийлсэн амжилтын түүх, чин сэтгэлийн зөвлөгөө, шинэлэг санаануудаас суралцах боломжийг "Tedx murun" олгож байгаа юм.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oron nutgiin zaluuchuudad zoriulsan ted nart uram zorig erch xuch xairlax tun xeregtei arga xemjee zoxion baiguulj baigaa edgeer zaluuchuuddaa amjilt xusie ta buxen mongol ornii ireeduig todorxoilj baigaa shuu