Нийгмийн

Гашуунсухайт-Ганцмод чиглэлд нүүрс тээврийн гарц байгуулна

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Цахим уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн шинэ гарц гаргах чиглэлээр санал солилцов.
БНХАУ-ын талаас Монгол Улс хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд БНХАУ-ын төрийн өмчит Чалко компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бөгөөд бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Б.БАЯРТ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button