Нийгмийн

Цэнхэр савыг хэрэглээнээс халах ган бидон, сав үйлдвэрлэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар өчигдөр үндэсний үйлдвэрлэгч зарим компаниудын үйл ажиллагаатай танилцсан.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Айл бүхэнд ус авдаг, сүү, айраг зөөдөг, хөх, цэнхэр, шар, цагаан хуванцар сав бий. Хоол хүнснийхээ орчноос халах ёстой энэхүү савны хэрэглээг хумиж байж бид хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, эрүүл Монгол хүний тухай ярина” гэж хэлсэн. Учир нь тэд энэ зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй “Чиглэл” ХХК-тай танилцсан юм.  Эднийх айл өрх бүрийн нийтлэг хэрэглэдэг хуванцар савыг халахын тулд 60-250 литрийн багтаамжтай суурин болон зөөврийн ган сав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэллээ.

Цэвэр гангийн орцтой сав нь 60-250 литр багтаамжтай 300.000-660.000 төгрөг, битон 40-120 литр багтаамжтай 460.000-780.000 төгрөг, канистр 20-40 литрийн багтаамжтай 180.000-300.000 төгрөгийн үнэтэй байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button