Нийгмийн

Сураггүй болсон малчны цогцсыг 50 см гүнтэй горхиноос оллоо

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газарт Ихтамир сумын харьяат малчин Г нь зургаадугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон дуудлагыг зургаадугаар сарын 08-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь Г /51 настай, эрэгтэй/-ыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:02 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т Хан-Өндөр багийн Ангархай гэдэг газар “Ангархайн” горхи /өргөн 2 метр, гүн 50 см/-ноос цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж

50М 50СМ АЛЬ НЬ БЭ?

Гарчиг асуудалтай
Гарчиг асуудалтай

Тэнэг юм бичихийн. 50метрийн гүн горхи гэж байх уу.

Зочин
Зочин

50см горхинд хүн осолдох уу

Холбоотой мэдээ

Back to top button