ХУУЛЬ

Гэрээс нь 250 мянган ам.доллар олдсон Б.Батдаваагийн эхнэр нүүрс тээврийн компанитай

Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран эхлүүлж, Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар, Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн захирал, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд өчигдөр хамтарсан нэгжлэг хийжээ.

Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрсэн учраас хураан авч, авлигатай холбоотой мөнгө байж болзошгүй хэмээн шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлээд байгаа юм.


Энэ мэдээллийг тодруулахад, уг хэрэгт холбогдуулан Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна. Улмаар гэрээс нь 250 мянган ам.доллар олджээ. Б.Батдаваагийн эхнэр нь нүүрс тээвэрт холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг нь анхаарал татаж байна.

Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй буй нь

Б.Батдаваа 2019 онд Монголбанкны газрын захирлаар ажиллаж байхдаа 144.8 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин ҮСХ-ны дарга болсны дараа энэ дүн 264.9 сая болж, бараг хоёр дахин нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2019 онд 984.9 сая төгрөг байсан бол 2020 онд 1.5 болж өсжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН ГАНАА
ИРГЭН ГАНАА
2022-06-10 12:39

ЭНЭ ИХ ҮРГЭЛЖИЛСЭН ХУЛГАЙ ЛУЙВАРТ ЭЦЭС ТӨГСГӨЛ ГЭЖ БАЙН УУ ? ТАМИНЬ ЭЭ

Зочин
Зочин
2022-06-10 21:47

эрх барьж байгаа улс төрийн хүчин нүдэн б####ай, чихэн дүлий байгаад байхад яаж төгсгөл ирэх вэ дээ

irgen
irgen
2022-06-10 13:55

dor dor ni shiideed shiideed, halaad halaad, ####uulaad ####uulaad yavahgui bol hulgaich, luivarchid diildehgui ni dee. huraasan mongiig ni ulsiin orlogo bolgood bolgood yavaad baij dee, ho

Zochin
Zochin
2022-06-10 15:36

Avilgal hulgai hezee ch duusahgui,urd n bsan,ireeduid ch bna,harin yaaj hamgiin bolomjit baga deer hurgeh ve gedeg bna..

Зочин
Зочин
2022-06-10 19:28

Ийм нусан буу хүртэл.....чапак бнашдээ

иргэн
иргэн
2022-06-11 06:50

Хувийн бизнестйн ашиг байв#### шууд авч болохгүй шүү дээ .
Дээрэм болно .

энэ арай даварсан байна
энэ арай даварсан байна
2022-06-11 08:13

АВЛИГА асууд#### болоод байхад манай төрийн гурван өндөрлөг, УИХ таг чимээгүй. ТӨРийн эрх мэдэлтэнгүүд Байдаг л асууд#### гэсэн байдлаар хандаж байна. АЛИВАА авлигын хэргийг ухаад бүрэн төгс хуулийн хүрээнд ЯЛ өгөөд дуусгаж чадахгүй байгаа. АВЛИГАД холбогдсон олон эрх мэдэлтний хэргүүд мартагдаад өнгөрдөг болсон.

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x