Нийгмийн
Маргааш бүх нийтээр АМАРНА
Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо.
Их Дүйчин өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчиж. иргэд сүм хийдэд ирж биеийн буян ариусал, энэрч хайрласан сэтгэлээр бие биетэйгээ харьцдаг уламжлалтай.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амарна. Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Энэ жилийн тухайн өдрийн онцлог бол Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс эхлэн Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залж, хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой болж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Piz daa ajil hiih udur bhgui boljee