Нийгмийн

35 хүний амь аварсан аврагчийг "Халуун зүрх" тэмдгээр шагналаа

Оросын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов НОБГ-ын Аврах ангийн аврагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

С.Билэгжаргал 2021 онд нийт 35 аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, өөрийн амийг үл хайрлан 35 хүний алтан амийг аварсан, тэр тусмаа галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн, мөн Гачууртад голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварсан байна.

2015 оноос эхлэн өөрийнхөө улсын эр зоригтой, идэвхтэй иргэн байж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын үлгэр жишээг харуулсан ОХУ-ын болон гадаадын 1020 гаруй шагналтнуудыг "Халуун зүрх" тэмдэгээр шагнасан байна.

Монгол Улсын хувьд 22 настай С.Билэгжаргал нь энэхүү шагналыг авч буй хоёрдахь иргэн бөгөөд өмнө нь голын усанд живж байсан 9 настай хүүг аварсан Үндэсний Батлан хамгаалах сургуулийн дэргэдэх "Тэмүүжин- Өрлөг" сургуулийн сонсогч Б.Тэмүүжин гардан авсан билээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x