УЛС ТӨР

Д.ГАНБАТЫГ бүлгийн даргаас ЯВУУЛАХ хуулийг хэлэлцэхээр оруулж иржээ

Ардчилсан намын бүлгийн даргын маргаан хэсэг хугацаанд намжлаа. Олигтой ирцтэй хурал хуй болддоггүй ч, гарсан шийдвэрийг УИХ-ы. дэд дарга С.Одонтуяа, Д.Ганбат нар даваа гараг бүр танилцуулж харагддаг. Танай бүлгийн хуралд хичнээн гишүүн сууж байгаа, ирц хүрдэг эсэх талаар асуухад "Гишүүдийн ихэнх нь хөдөө гадаа явсан" хэмээн хариулж харагддаг.

Хоёрхон гишүүнтэйгээр хуалддаг намынхаа бүлгийн даргыг огруулах хуулийн төслийг есөн гишүүн өргөн барьсан.

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр оруулж иржээ. 

Чухам тус хуулийг БАТЛАХ УУ гэдэг асуудал анхаарал татна. Учир нь ҮХНӨ-ийг парламент доторх Ардчилсан намаас С.Одонтуяа, Д.Ганбат нар дэмжиж, хүч хавсарч байгаа билээ.

Энэ утгаараа намынх нь нөхөдийн өргөн барьсан бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг МАН-ынхан дэмжих эсэх нь юу л бол гэсэн эргэлзээ ч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН -хан хаана ч очсон бөөс хуурс шиг зууралдах юм даа доод дарга нар нь ажлаа өгөхгүй гээд тамгаа аваад зугатаж онигоо болдог биз дээ

Bidon
Bidon

Zailuul zunug mulguu sheeshiig

Зочин
Зочин

МАН хөөрхий Ганбатыг хулхидаад гарын үсэг зуруулаад одоо хаяж дээ.

Зочин
Зочин

намын дотоод асуудлыг хуулиар шийддэг болжээ дэ.

Зочин
Зочин

нам өөрийн дүрмээрээ шийдэж болдоггүй юм байхда. МАН зориуд сөрөг хүчнийг дарамтанд оруулж байнуу.

зочин
зочин

Ялтангын бөгс арчигч

Холбоотой мэдээ

Back to top button