ГХЯ: Эрээн хотын цар тахал хумигдаж байна

Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, энэ сарын 9-нөөс нөхцөл байдал хэвийн болж, дөрөв хоногт Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 75 чингэлэг орж ирсэн байна. Эрээн-Хавкан жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлснээр нарийн ногоо тээвэрлэсэн эхний 15 вагон зургаадугаар сарын 11-нд орж ирсэн байна.
Мөн зургаадугаар сарын 13-ны 09:00 цагийн байдлаар Эрээн хотод халдварын 456 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 240 нь шинж тэмдэггүй болохыг Эрээн хотын Шуурхай Штабын албан ёсны мэдээлж, халдварын шинэ голомт үүсээгүй, тусгаарлагдсан иргэдээс гарч байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Сүүлийн гурван хоногт шинээр голомт үүсээгүй учир Эрээн хотын цар тахлын нөхцөл байдлыг хумигдаж байна гэж харж байна.
Түүнчлэн Тяньжин далайн боомтод 7,000 гаруй чингэлэг бөөгнөрлийн асуултад "Тяньжинаас эхлэлтэй Монголын галт тэрэгний тоог нэмэгдүүлсэн. 300 чингэлэг орж ирж байгаа гэсэн үг. Эрээн-Замын-Үүд боомтоор орж ирж буй хөргүүртэй 70 чингэлэг нь бараагаа татаж аваад буцаах хэлбэрээр сэлгэж буй. Өнөөдрөөс эхлэн 0 цэгээс 50 хоосон чингэлгийг Хятадын талтай солилцож эхэллээ" гэж хэллээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.