Нийгмийн

Буудлын мөнгөө төлөхөөс зугатаж, цонхоор үсрээд ГССҮТ-д иржээ

Өнгөрөгч амралтын өдөр өндрөөс унаж гэмтсэн иргэн яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн иржээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байх нэр бүхий зочид буудлаар үйлчлүүлж байгаад, төлбөрөө төлөхөөс зайлсхийж, тус буудлын цонхоор зугтах гэж байгаад унаж гэмтсэн байна. Одоогоор дээрх иргэн нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба хохирогч этгээдийн хамаарал бүхий хүмүүс түүний үйлчлүүлсэн зочид буудлын төлбөрийг бүрэн барагдуулсан байна.

Б.Баярт

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button