Нийгмийн

30 минут үргэлжлэн орсон борооноор айлын гэр урсжээ

30 минут үргэлжлэн орсон борооноор айлын гэр урссан байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газар зургаадугаар сарын 14-ний өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо оржээ. Ширүүн борооны улмаас нэг айлын гэр усанд автаж, нэг айлын гэр үерт урссан байна. Энэ тухай мэдээллийг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20 км зам туулан очиход:

  • Иргэн Ч-ийн таван ханатай гэр үерт урссан
  • Б-ийн таван ханатай гэр усанд автсан байсныг найман том хүн, нэг гэрийг нүүлгэн шилжүүлсэн байна.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button