Нийгмийн
Загасчлалын хорио дууслаа

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Тухайн хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм. Загас үржлийн үедээ маш олон тооны түрс шахдаг ч мянгаас нэг нь л жараахай болдог. Энэ хоёр сарын хугацаанд загас 20 дахин үрждэг байна.
Үржлийн үед нь загас агнавал тухайн төрөл зүйл устах хүртэл аюул эрсдэлтэй учир эл үеэр загасчлалд хорио тогтоодог.
Хориглосон хугацаанд загас агнасан тохиолдолд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх эсвэл барьсан загасны төрлөөс хамаараад өөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.