Нийгмийн
Бүлгийн даргыг чөлөөлдөг болох хуулийн төслийн хэлэлцүүлгийг Д.Ганбат гишүүний хүсэлтээр хойшлууллаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байв.
Уг хуулийн төслийг О.Цогтгэрэл нарын АН-ын бүлгийн гишүүд санаачилсан бөгөөд бүлгийн даргад хариуцлага тооцож, чөлөөлж, томилдог байх өөрчлөлтийг тусгасан байна.
Хэрэв энэ хуулийг эрх баригчид дэмжиж, баталбал АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлж, дараагийн хүнийг томилох боломжтой болох юм.
Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэнээр хойшлууллаа.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ulbiisen m#l
ялтан