Нийгмийн

Тендерийн баталгааны хэмжээг ДӨРӨВ дахин буурууллаа

Тендерт оролцогч аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Хууль батлагдсанаар, тендерийн баталгааны хэмжээг дөрөв дахин, баталгааг төсөвт өртгийн 0.5 хувь, гүйцэтгэлийн баталгааг 40 хувь тус тус бууруулж, гэрээний үнийн дүн 5 хувь байсныг 3 хувь болголоо. Харин чанарын баталгааны зохицуулалтад ямар нэг өөрчлөлт ороогүй байна.
Дагаж мөрдөх журмын тухай хуулиар одоо байршуулсан байгаа гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн гаргана. Гэрээний хэрэгжилтийн явцад төлөвлөгдөөгүй нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн дүнгийн 15 хувиас хэтрээгүй бол үндсэн гүйцэтгэгчтэй нэмэлт гэрээ байгуулах боломжтой болжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button