Нийгмийн

Оюутнуудыг цэцэрлэгийн туслах багшаар бэлтгэх ТЭТГЭЛЭГТЭЙ сургалт эхэллээ

Их, дээд сургуулийн оюутнуудыг цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш нарт бэлтгэх сургалтад бүртгэж эхэллээ.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн.

Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, "Гурван-Эрдэнэ" дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

2022.09.01-нээс зөвхөн Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд туслах багшаар ажиллах боломжтой байх
Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх.
Цэцэрлэгийн туслах багшийн сургалтад хамрагдах болзол хангасан суралцагчдын хувьд сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцах юм.

Эхний ээлжийн сургалт өчигдрөөс буюу зургаадугаар 15-наас эхлэн сарын хугацаанд үргэлжилнэ. Харин II ээлжийн сургалт 2022.07.15-08.15-ныг хүртэл хугацаанд цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдана. Боловсролын зээлийн сангаас оюутнуудад сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг олгоно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button