Нийгмийн

ӨДӨРЛӨГ: Төрсний болон гэрлэлтийн бүртгэлийн зөрчил, алдааг засуулах боломжтой

И-Монгол академи, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-тай хамтран иргэдэд зөвлөгөө өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг Төв шууданд зохион байгуулж байна.

Өдөрлөгт ирснээр иргэд дараах мэдээллийг авах боломжтой аж.

  • Иргэн, ААН И-Монголиагаас заавар зөвлөгөө авах
  • Иргэн, ААН тоон гарын үсэг авах
  • И-Монголиагаас гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа авахад алдаа заасан эсвэл мэдээлэл дутуу орсон байвал шалгуулж, засуулах

Мөн тоон гарын үсэг болон бусад нэмэлт үйлчилгээг хэрхэн хэрэглэх талаарх заавар, зөвлөгөө, И-Монголиатай холбоотой бүх төрлийн зөвлөгөөг өгөх уг өдөрлөг нь өнөөдөр 11:00-16:00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.

Б.БАЯРТ



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button