Нийгмийн

ҮСХ: Авлигын гэмт хэрэг өмнөх оноос 36.4 хувиар өсөв

Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн ээлжит үзүүлэлтийг танилцуулж байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны эхний 5 сард 210 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 56 (36.4%)-гаар өсжээ.

Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 52 (44.4%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.

Бүртгэгдсэн 210 авлигын хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 169 (76.8%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 30 (13.6%) нь хахууль авах гэмт хэрэг, 11 (5.0%) нь хахууль өгөх гэмт хэрэг, 5 (2.3%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 3 (1.4%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг, 2 (0.9%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button