Нийгмийн

Гурван хувиас дээш хүүтэй мөнгө зээлдэг ломбардуудыг ТОРГОЛОО

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.” гэж заасан.

Гэтэл зарим ломбард зээлийн хүүг 3 хувиас, алдангийн хэмжээг 0.2-иас хэтрүүлэн тогтоож, хэрэглэгчидтэй гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож, хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн шалгалтаар барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг, зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.

Өмнө нь албан шаардлага хүргүүлсэн боловч дахин хууль зөрчиж 3 хувиас дээш хүү тооцсон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид мөнгөн торгууль ногдуулж, зөрчил гаргасан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлж байгаа бөгөөд хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгаагүй байгууллагуудыг Зөрчлийн тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x