Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй аадар, мөндрийн улмаас тарьсан бүх ногоо нь урсчээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өчигдөр /2022.06.18/ орой 20 цагийн үед хүчтэй аадар бороо, мөндөр оржээ.
Сумын иргэдийн ногоон талбай болох Тээлийн аманд үер 2 метр даланг даланг давж, ногоочдын бүх талбай усанд автсан байна.
Усанд автаад зогсохгүй бүх үр ногоо үерт урсаж, ургац алдахад хүрчээ.

Энэ жил усархаг хүчтэй аадар бороо элбэг тохиолдож байгаа тариаланч, ногоочид хашаа талбайгаа сайтар хамгаалж, бөхлөхгүй бол таны хаврын хөдөлмөр хэдхэн минутад урсаж үгүй болох эрсдэл ойрхон байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.