ШУУРХАЙ: "Ice top"-ийн тоглолтод дуулсан нэр бүхий дуучдыг СААТУУЛСАН УУ

НЭМЭЛТ: 18:30 ЦАГТ
-“ICE TOP” ХАМТЛАГ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭВ-
“Ice top” хамтлагийн гишүүд тоглолтынхоо үеэр хар тамхи хэрэглэж, улмаар өнөөдөр саатуулах ажиллагаа явагдсан талаар мэдээлэгдсэн. Уг асуудалтай холбоотойгоор тус хамтлагаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ,
"26 жилийн ойн тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид болон үзэж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндээ баяралалаа. Тоглолтын үеэр мансууруулах бодис хэрэглэсэн, саатуулагдсан зэрэг мэдээллүүд цахим орчинд тараад байна. Эдгээр мэдээллүүд бүгд худал ба энэхүү мэдээллүүдийг тарааж буй этгээдүүдийг худал мэдээлэл тараасан, бусдын нэр хүндэд халдсан зэргээр гомдол гаргаж шалгуулах болно" гэсэн байна.
ЭХЛЭЛ: 17:40 ЦАГ
-“ICE TOP” ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР МАНСУУРСАН ИРГЭД ИЛЧЛЭГДСЭН ҮҮ-
26 жилийн ойн тоглолтоо өчигдөр /2022.06.18/ цэнгэлдэх хүрээлэнд хийсэн "Ice top" хамтлагийн тоглолтын үеэр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч шалгахад гурван хүнээс сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн бодис илэрсэн бөгөөд ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэс, ХУД дэх цагдаагийн I хэлтэс дээр зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан "Ice top" хамтлагийн тоглолтын үеэр тайзны ард хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар тус хамтлагийнхнаас шинжилгээ авсан байна. Мөнхүү тэднийг саатуулсан гэх мэдээлэл явсан ч уг мэдээллийг үгүйсгээд байгаа юм.
Тоглолтын үеэр Цагдаагийн байгууллага хяналт тавин ажилласан бөгөөд 12 мянга орчим үзэгч цугласан тоон мэдээлэл бүртгэгдсэн юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заваан новшнууд вэ
Hucaad baigaan be yuch heregleegvi hudlaa medeelel geed bhar
Хайр хүндлэл даадаггүй мангарууд
Hucaad baigaan be naadhaa unshaach hudlaa medeelel gd bhd
90 onoos avahuulaad urlagin olni tanil humuusiin toglolt, hiisen kino ntrin uzehku bh heregtei. Yag l neg zalilan hiidg hulgaich nar shig boltson.
Энэ л�##�аруудын тоглолт энэ тэр юу байхавдээ ийм юм үзэж байгаа нь монголын з�##�уучуудын оюуны хоосролд орсны бодит жишээ
Энэ хамтлаг нэртэй шоронгийн хулайч царайтай нөхдүүдийг байдаг газар луу нь явуулб�##� тарна
Hucaad baigaa s###s ve chi chn harin shorond hewtej baimaar g###g ve , hudal medeelel getsen bhd oilgohgvi m#l mn unshij chaddiimvv
Хар бол Хар . Хэзээ ч Цагаан болохгүй. Хэрээ ба Хун.
Bichig vsrg tailagdaagvi m#l mn dahiad unsh hudal medeelel geed bichtsen bn