Нийгмийн

Хонин арц түүж бэлтгэсэн иргэдийг илрүүллээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сум Баянбулаг багийн Алтангийн ам гэх газраас хонин арц ургамлыг түүж бэлтгэсэн байна гэсэн мэдээллийг хүлээн авчээ.

Мэдээлэл дагуу шалгахад тус аймгийн Улиастай сумын Жаргалант багт орших суух 34 – 40 настай Б, О, О, О нарын дөрвөн иргэн нэн ховорт тооцогдох хонин арц ургамлыг 93 кг түүж бэлтгэсэн байсныг илрүүлэн хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ховор ургамал түүж, бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хатуу шийтгэ

Зочин
Зочин

Бас л хятдуудад санаа зовж тэднийг тэжээж эмчлэх гэсэн нөхдүүд байна даа

Холбоотой мэдээ

Back to top button