Нийгмийн
Өвөрмонгол малчдад туслах хандивын аян эхлүүлжээ

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны малчид олноороо ковидоор өвчилж хөл хорионд орсон байна. Хошууны засаг захиргаанаас нэг айлд зөвхөн нэг хүн үлдээж, бусдыг нь тусгаарлах зохион байгуулалт хийсэн байна. Сөнөд хошууны нутаг дэвсгэр энэ жил гантай, өвсний гарц муу, малчид хөл хорионд орчихсон хүнд нөхцөл байдал үүсчээ.
Монголчууд Зүүн Сөнөд хошууны малчдад хандив тусламж цуглуулж хүргэж өгөх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.
Хандив тусламжийг "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо" НҮТББ-аас санаачлан эхлүүлсэн бөгөөд хөдөлгөөн өрнөснөөс хойш 35 хүнээс 1.369.000 -ийн хандив цугларчээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.