Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Гэмтлийн эмнэлгийн урд замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21-нд болох үйл явлын тоймыг хүргэж байна.

9.00 цагт "Blue sky" зочид буудалд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын өнөөгийн байдал, Бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний систем болон лабораторийн үнэлгээний тоймыг танилцуулна. Утас: 88101990

10.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд, иргэд "Лиценз дагасан авлига" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

10.00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь" сургалт болно.

10.30 цагт ҮХЦ-ийн гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар иргэд хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Монгени цогцолбор сургуульд Япон улсад суралцах шинэ гарцыг танилцуулах J-Academy хөтөлбөрийн өдөрлөг болно. Утас:  99682226, 80768008

11.00 цагт Чингүнжавын хөшөөний баруун талын уулзварт Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж (Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл)-ны 1.5 км замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх ажлын талаар  тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 95953685

11.00 цагт Хангарди ордонд "Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээний талаар зохион байгуулагч нар нь хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88881108, 99763656

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэний нийгмийн байгуулага болон орон нутгийн төлөөлөгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн шаард­­лагын хариуг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлнэ.

11.30 цагт "Үндэсний мэдээллийн төв”-д  "Иргэн Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлын хариуцлагыг ҮАБЗ хүлээх ёстой" сэдвээр өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

14.00 цагт "Холидэй Инн" зочид буудалд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Боловсрол эвсэл, Тува ээж ТББ, Чинагийн Галсан сан хамтран Тува үндэстний цөөнхий хүүхдийн хос хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99427052, 95011119

16.00 цагт "Norphei art gallery"-д "Ардчилалд агаар дутна" үзэсгэлэнгийн нээлт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button