Нийгмийн

Тэрэлж орчим голд боогдсон ДОЛООН иргэнийг аварлаа

Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хороо Туул голын салаанд усанд боогдсон 7 иргэн байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12:30 цагт очиход Туул голын салаанд усанд боогдсон 18-19 насны долоон иргэнийг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан байна.

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:

  • Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх
  • Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөлөө.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 12:27

БИТГИЙ АВРААД БАЙГААЧ ТЭНД НЬ ҮЛДЭЭГЭЭД АМЬДРАЛ ОЙЛГУУЛААЧ ХЭН ТЭДНИЙГ ЯВААТАХ ГЭВ ЛАЙТАЙ ЮМАА ЯРШИГ ЗҮГЭЭР

Холбоотой мэдээ

Back to top button