Нийгмийн

О.Хэрлэн: Хүүд минь 308 сая төгрөг цуглаж, хагалгааны бэлтгэлдээ орлоо

О.Хэрлэнгийн гэр бүл 11 настай хүү Х.Эрхэсийгээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьсон. Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэх заалттай болсон хүүд зургаан настай дүү Х.Маргадыг донор болгохоор болж, ард түмнээсээ хандив гуйсан.

Улмаар О.Хэрлэн хүүгээ эмчлүүлэхийн тулд эрүүл эрхтэнээ зарна хэмээн мэдэгдсэн олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, хандивын аян идэвхжиж өрнөсөн. Харин өнөөдөр Х.Эрхэс хүү хагалгаандаа орохоор эмнэлэгт хэвтсэн баярт мэдээг аав нь дуулгав.

Учир нь сүүлийн хэд хоногийн хандиваар 308 сая төгрөг цуглажээ. Бид хөвгүүдийн аав О.Хэрлэнтэй цахимаар холбогдож тодруулахад "Хүү маань эмнэлэгт хэвтсэн. Дөрөв хоног эмчилгээ хийлгэнэ. Донор дүү нь бас хэвтэнэ. Ерөнхийдөө чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны бэлтгэл ажил эхэлж байна. Хандиваар 308 сая төгрөг цугласнаас 70 мянган ам.доллар буюу эмнэлгийн урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш 120 хоног эмнэлэгт хэвтэнэ." гэлээ. Х.Эрхэс хүүгийн эмчилгээний зардалд нийт 450 сая төгрөг шаардлагатайгаас сайхан сэтгэлт ард түмний хандиваар 308 сая төгрөг цуглаад байна.

  • ХАНДИВЫН ДАНС: 5376143218 У.Солонго /хүүгийн ээж/

Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 12:40

Овоо доо ямар сайхан мэдээ вэ

Зочин
Зочин
2022-06-21 12:40

Хурдан эдгээрэй үр минь

Зочин
Зочин
2022-06-21 12:41

Сайн санаж явахад сайн зүйлийг л дууддаг. Хурдан эдгээрэй

Зочин
Зочин
2022-06-21 12:41

Монголынхоо ард түмэнд гүнээ их баярл�##�ааа

Зочин
Зочин
2022-06-21 12:41

Бид нар нэгдэж чадв�##� ийм л хүчтэй

Зочин
Зочин
2022-06-21 16:34

ХАНДИВ ИЛГЭЭСЭН БҮХ ХҮН-БУРХАДАД БАЯРЛАЛАААА

Зочин
Зочин
2022-06-22 09:42

яамай даа. Хурдан моринд өгдөг мөнгөө хүүд өгөөсэй

Холбоотой мэдээ

Back to top button