Нийгмийн

Choi Ji Woo нөхөртөө хутгалуулсан уу

БНСУ-ын Сөүл хотод нөхөр нь эхнэрээ хүйтэн зэвсгээр хутгалсан хэрэг гарч, олны анхаарлыг татаад байна. Нөхөр дэлгүүрээс хүйтэн зэвсэг худалдан авч, эхнэрээ гэрийнх нь урд хүлээж байгаад хүзүүнд нь хутгалсан гэх. Харин эхнэрийн амь насанд аюул учраагүй бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар гадаадын хэвлэлд мэдээлжээ.

Тэгвэл, энэ хэргийн хохирогч эмэгтэй нь алдартай жүжигчин байсан гэх мэдээлэл цахим орчинд түгснээр олны анхаарлыг ихэд татах болов. Тэр дундаа Choi Ji Woo-г хэмээн шуугьж байгаа юм.

Choi Ji Woo нь “Диваажингийн шат”, “Өвлийн хайрын дуу” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин бөгөөд 2018 онд хуримаа хийж, 2020 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

Одоогоор Choi Ji Woo-н харьяалагддаг агент болох YG энтертайнментаас тус хэрэгт холбогдуулан ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Мөн Choi Ji Woo энэ сарын 19 буюу гурван өдрийн өмнө Жэжү аралд буй тухайгаа мэдээлж, Instagram хуудастаа пост оруулжээ. Харин дээрх хэрэг 18-нд болсон талаар мэдээлэгдэж байгаа нь цаг хугацааны зөрүү үүсгэж байна.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x