Нийгмийн

Чөлөөт бүсээр импортолж буй өндөгний нийлүүлэлтийг хязгаарлана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-аас шувууны өндөгийг хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний зургаан сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг импортолжээ.

Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу өндөг импортлогч аж ахуйн нэгж зорчигчийн нэр дээр бүрдүүлэлт хийж, татварын хөнгөлөлтийг ашиглан Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй, эрүүл ахуйн горим алдагдсан, их хэмжээний өндөг зах зээлд нийлүүлэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах нөхцөл үүсээд байгаа аж.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монопол шуналууд
Монопол шуналууд

Хятад тэжээлээр борддог монгол тахианы өндөр үнэтэй агаад эрүүл мэндийн баталгаагүй өндгийг тулгаж байгаа хэрэг үү? Орос өндгийн ачаар дотоодын өндөг үйлдврлдг шуналтууд үнээ тэнгэрт хадааж дёнгөдггүй байв. Одоо дангаар монополдон ирдгийг сэгсэрч өгөх юм бна даа. ОХУ-ын хил хаалттай жилийн өмнөх Ковидын үеэр дотоодын шуналууд яаж үнэ хөөрөгдөж блаа?

Bidon
Bidon

Davartsan lalruud arduud hyamd undug gudarch boldgui muu

Холбоотой мэдээ

Back to top button