Нийгмийн

ЭЕШ 10:00 цагаас эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхэлж, Англи хэлний шалгалтаар үргэлжилнэ.

Энэ жил улсын хэмжээнд 36 мянган шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Шалгуулагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх бөгөөд хоцорсон эсвэл бичиг баримтаа мартсан тохиолдолд шалгалтад оруулахгүй.

Шалгалтад ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн хариултын хуудсыг зөвхөн харандаагаар бөглөх бөгөөд харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө. Тиймээс үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг БҮТ-өөс санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button