ЭРҮҮЛ МЭНД

ГССҮТ-ийн удирдлагууд сувилагч нарынхаа цалинг 10-25 хувиар нэмжээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, тусгай мэргэжилтнүүдийн үндсэн цалинг 10 хувь, тасгийн сувилагч нарын үндсэн цалинг 15 хувь, эрчимт эмчилгээний сувилагч нарын цалинг 25 хувиар 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэх юм байна.

Түүнчлэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад “Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах” зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшууллыг 2022 оны долдугаар сарын эхний цалин дээр олгох шийдвэр гаргажээ.

Тус эмнэлгийн удирдлагууд тавдугаар сараас эхлэн хуулийн дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаагаа танилцуулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button