Нийгмийн

Хөшигийн хөндий нисэх буудал руу НИЙТИЙН ТЭЭВЭР явж эхэллээ

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу өнөөдөрөөс нийтийн тээврийн автобус цагаар явж эхэллээ.

Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар үйлчилнэ.

Цагийн хуваарь:

  • Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
  • Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
  • Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.

Үйлчилгээний цагийн зохицуулалтыг нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.

"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.

Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:

  • Том хүн 20,000 төгрөг
  • Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-06-25 15:23

Enhenh nisleguud 7-8 tsag geed hoorch bhad,ehnii autobus hotoos 6.20 d hodlohoor yaaj amjih ve dee,oligtoihon z/b uym ...

Холбоотой мэдээ

Back to top button