Нийгмийн

Монголын эрчим хүчний систем хэвийн горимд шилжлээ

2022 оны зургаадугаар сарын 23-ны 14:41 цагт ОХУ-ын Буриадын Эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцын дамжуулах сүлжээний трансформаторт гал гарсны улмаас ажилд Буриадын 34 суурин газрууд болон Улаан Үүд хот орчмын зарим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан.

Энэ тасралтын улмаас Монголын Эрчим хүчний систем, Буриадын Эрчим хүчний системийн Селендум орчмын хэрэглээний хамт тусдаа гарсан ба системийн давтамж ачаалал хөнгөлөх автомат төхөөрөмжийн үйлчлэлээр ЦДҮС-ийн Говийн бүсийн салбарт 3 МВт, Улаанбаатарын салбарт 58,5 МВт, Төвийн бүсийн салбарт 1,2 МВт, Хангайн бүсийн салбарт 5,1 МВт, Зүүн өмнөд бүсэд 2 МВт орчим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалж системийн аваараас сэргийлжээ.

Дотоодын эх үүсвэрүүдэд ачаалал нэмж системийн давтамжийг 49,7 -49,9 Гц-ээр барьж ажилласан ба ОХУ талаас схем холболтоо сэргээсний дараа 15:26 цагт 220 кВ-ын агаарын шугам 258-г залгаж, ОХУ-н эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орж улмаар 15:34 цагт тасархай хэрэглэгчдийг залгав.

Гэсэн хэдий ч ОХУ-ын Буриадын ЭХС-ийн Галуут нуурын цахилгаан станцын үндсэн тоноглолын үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байгаагаас ОХУ-н ЭХС-д аваарийн байдалтай, ОХУ-ын Нэгдсэн системээс Буриадын ЭХС руу өгөх шугамын урсгал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн шалтгаанаар Монголын ЭХС руу өгөх ЦЭХ-ний хэмжээг 10МВт чадлаас хэтрүүлэхгүй байхаар Буриадын диспетчерээс шийдвэр өгсөн тул 16:30 цагт хэрэглэгч хязгаарлах хөтөлбөрийн дагуу ТБС-т P=15.3 МВт, ХБС-т P=13.9 МВт-н хэрэглэгч хязгаарлаж ажиллалаа.

Галуут нуурын цахилгаан станцын 200 МВт-ын 2 блокыг ажилд залгаж 19:44 цагт хязгаарласан хэрэглэгчдийг буцаан залгаснаар Монголын эрчим хүчний систем хэвийн горим ажиллагаандаа шилжин ажиллалаа. Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид болзошгүй аваараас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад Эрчим Хүчний Сайд Н.Тавихбэх үүрэг болголоо.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x