Нийгмийн
ЭЕШ: Химийн шалгалт 10:00 цагаас эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр (06.23) Түүхийн хичээлээр эхэлж, Англи хэлний шалгалтаар үргэлжилсэн. Өнөөдөр Химийн хичээлийн шалгалт 10:00 цагаас эхэлнэ. Удаах шалгалтууд 13:00, 16:30 цагаас эхлэх хуваарьтай байна.
Энэ жил улсын хэмжээнд 36 мянган шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Шалгуулагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх бөгөөд хоцорсон эсвэл бичиг баримтаа мартсан тохиолдолд шалгалтад оруулахгүй.
Шалгалтад ирэхдээ:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Суудлын хуваарь
- Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.
Мөн хариултын хуудсыг зөвхөн харандаагаар бөглөх бөгөөд харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө. Тиймээс үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг БҮТ-өөс санууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.