Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууц түрээслэхтэй холбоотой залилан нэмэгдсээр байна

Хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэн тэргүүнд тулгардаг асуудал нь байр, орон сууц. Тэдний энэ сонирхлыг ч залилагч этгээдүүд ашиглаж, эд хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэл, арга жил ирэх тусам улам нарийсаж байна.

Гэмт хэрэгтнүүд дараах аргуудаар иргэдийг хууран мэхэлдэг байна.

-Орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэх. /Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж, өөрийн байр хэмээн итгүүлэн, бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ/

- Гэрээ ашиглах /Шинээр барьж байгаа барилга, орон сууцыг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж гэрээ хийж урьдчилгаа авч мөнгө залилж байна/

- Барилга орон сууцны төсөлд хамруулна. /Хямд үнэтэй болон түрээсийн байранд оруулж өгнө гэж иргэдэд итгүүлж залилах гэмт хэрэг үйлдэж байна/

- Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана. /Байрлал сайтай байрны зар байршуулж мөнгө зээлж байрандаа үнэгүй суулгана гэж урьдчилгаа мөнгө авч иргэдийг залилж байна/

- Байр түрээслүүлнэ. /Байрлал сайтай байр түрээслүүлнэ гэх зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж холбогдсон иргэдэд бага үнэ амлаж урьдчилгаагаа өгөхгүй бол өөр хүнд түрээсэлнэ гэж хэлж залилах гэмт хэрэг үйлдэж байна/

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x