Нийгмийн

Худагт унаж амь эрсэдсэн иргэний цогцосыг гаргажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хорооны Задгай хэмээх газар буюу Дүүхээ-2 худалдааны төвийн хойд талд Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг ОБЕГ-т иржээ.

Зургаадугаар сарын 23-ны 19:06 цагт Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлагаын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан очиж 50 орчим настай эрэгтэй хүний удаж муудсан цогцсыг гаргаж, тус дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.

Мөн Сэлэнгэаймгийн Ерөө сумын Тавин багийн Энхтал хэмээх газарт 6 метрийн гүнтэй худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 25-ны 00:39 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 90 км зам туулан очиход тус багийн харьяат малчин 37 настай эрэгтэй Д зургаан  метрийн гүнтэй, 2 метр устай худагт унаж нас барсан байжээ. Алба хаагчид цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГаас мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x