СПОРТ
А.Адъяасүрэн Улаанбаатарын Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан боллоо. Өнөөдөр Монголынхоо дэвжээнд манай улсын 19 жүдоч барилдаж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн +78 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн аваргын төлөө барилдлаа. Түүний өрсөлдөгч нь Израилын жүдоч Хершко байлаа.
Тэд өмнө нь нэг удаа барилдахад израил жүдоч ялсан. А.Адъяасүрэн энэ удаа даагаа нэхэхийн төлөө барилдсан ч чадсангүй. Ингэснээр Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе хүү минь чи чадлааа
Гайх�##�тай уран барилдааныг үзүүлсэнд баярл�##�ааа
Мундаг
Sain bailaaa zaluuu min ulam ih amjilt
olimpiiin awarga boloooroi
Чадлааа шдээээ з�##�ууу минь улам хичээгээрэй