Нийгмийн
ҮЙЛ ЯВДАЛ: Амиа алдсан алба хаагчийн эхнэр мэдээлэл хийнэ

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 28-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд цаг бусаар амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл "Цагдаа, прокурор, шүүхийнхэнд баярлалаа" сэдвээр мэдээлнэ.
14.00 цагт "Blue Sky" зочид буудалд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нэхмэлийн салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг (STEPECOLAB)” төслөөс “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030” баримт бичгийг танилцуулна. Утас: 95839359
Төрийн ордонд :
10:00 цагаас эхлэн ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаан болно.
14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.