Нийгмийн
Хангай хотхоны уулзвараас Өлзий төв хүртэлх замыг өнөө орой хаана
Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг зургаадугаар сарын 7-нд эхэлж, тус замыг хоёр удаа хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийхээр болсон.
Энэ хүрээнд зургаадугаар сарын 11-13-ны хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж хучилтын ажил хийж, гүйцэтгэсэн.
Тэгвэл өнөөдөр орой буюу зургаадугаар сарын 28-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 30-ны 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.

Тодруулбал, Хангай хотхоны уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг хаах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас зөвлөлөө.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.