Нийгмийн

"Манай улсад өдөрт дунджаар 1500 жуулчин ирж байна"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс сэтгүүлчид энэ жилийн баяр наадмын нээлт хаалтыг үзэхээр хэчнээн жуулчин бүртгүүлээд буйг тодрууллаа.

Тэрбээр уг асуултад "Өдөрт дунджаар 1500 орчим жуулчин Монгол Улсад ирж байгаа гэсэн албан ёсны тооцоолол байна. Жуулчдыг зөвхөн нисэх онгоцоор ирж байна гэж ойлгож болохгүй. ОХУ-аас автомашинтай нэвтэрч буй жуулчид бий. Энэ жилийн хувьд наадмын тасалбарын борлуулалт дээр НЗДТГ хариуцан ажиллаж буй. Бид Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтраад жуулчдыг аль болох тусдаа хоолойгоор оруулах, аятай тухтай байлгах орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаач гэсэн шаардлагыг тавьж, хамтарч ажиллаад явж байгаа" хэмээн хариулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button