Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ иргэдийн гомдол шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ

Улаанбаатар хотод долоодугаар сарын 1-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

10.00 цагт Монголын Уран зургийн галерейд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ЭМЯ-нд иргэдээс эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар тус яамны удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99741854, 86885060

10.00 цагт Хангарди ордонд НИТХ хуралдана.

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургуульд Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнд Хэл засалч багшаар суралцсан багш нарт диплом гардуулна.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд МУИС, ИКЧИС-ийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид БНТУ-ын Ван мужийн нутагт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр археологийн хайгуулын ажлыг гүйцэтгэж Ил хаант улсыг үндэслэгч, Чингис хааны ач хөвгүүн Хүлэгү ханы 1265 онд байгуулсан Аладагийн зуны ордны туурийг нээсэн талаараа мэдээлнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button