Нийгмийн
Монгол наадам эхэллээ

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ.
Монгол түмэн цар тахлын улмаас хоёр жил өнжсөний эцэст ийнхүү өргөн дэлгэр, түмэн олноороо наадаж байна.
Дэлхийн өөр хаана ч байхгүй түүх соёл, төрт ёс, эрийн гурван наадам, нүүдэлчин зан заншил, өв уламжлалаа бүрэлдүүлэн нааддаг Монгол наадам ийнхүү эхэллээ.
Монгол наадмыг уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлснээр ёслолын ажиллагаа эхэллээ.
Өргөн дэлгэр, дүүрэн жаргалтай наадаарай.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.