Нийгмийн

Шадар сайд С.Амарсайхан алдар цуутай аваргуудад хүндэтгэл үзүүллээ

Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Шадар сайд алдар цуутай аваргууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн баяр наадмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Х.Баянмөнх, Далай, даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат, Улсын аварга О.Балжинням, Улсын аварга Д.Сумъяабазар нарт хүндэтгэл үзүүллээ.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд Далай, даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жилийн дараа зүлэг ногоон дэвжээндээ зодоглосон бол нэгэн жарныг эзэгнэсэн домогт бөх, Даяар дуурсагдах, далай, даян дархан аварга Х.Баянмөнх 80 насныхаа босгон дээр Үндэснийхээ их баяр цэнгэл наадамд алдар цолоо дуудуулан зодог тайлж, төр засаг, түмэн олон хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button