СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл далайд живсэн онгоц үзлэгт ороогүй, бүрэн бус техник байжээ

Стандарт, дүрэм, журмаа мөрдөж ажиллаагүй, хариуцлагагүй байдлаас болж Хөвсгөл далайд живэх шахсан жижиг онгоцыг нуураас гаргаж ажиллажээ.
Долоодугаар сарын 12-нд Хөвсгөл нуурын Жанхайд усан завь живсэн дуудлагаар газар дээр нь Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагын албан хаагч нартай хамтран ажиллалаа.
Тухайн онгоц нь усан замын тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд хамрагдаагүй, бичиг баримтгүй, бүрэн бус техник байжээ.

Аврагчид шуурхай ажиллаж далайн усыг бохирдуулах эрсдэлтэй дотроо түлштэй, зориулалтын бус хоёр сав болон хүчил-кислота бүхий аккумляторийг шумбагч оруулж эхлэн гаргаж, дараагаар завийг бүрэн гаргаж эрэг дээр байршуулсан байна. Мөн хувь иргэнд арга хэмжээ авчээ.
Улмаар Хөвсгөл нуурын Эгийн голын сав газрын захиргаанаас түлш тос асгарсан газраас усны дээж авч, цаашид асгарсан түлш соруулдаг помпыг аймагт биш далайн эрэг дээр байршуулж байхаар хүсэлт тавьжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аюулгүй байдлаа саын хангаачэээээ
Huniii ami nastai holbootoi asuudal shdeeee ingej handahaa boliocheee
Huniii nudiiig huursan nugel hiiheeer iim ayuld ordogiin shdee. harin ch aztai bn haluun ami uregdsen bol yana