Нийгмийн

ХУУЛЬ: Зурагаа буруу зогсож авахуулсан морийг бүртгэхгүй

Булган аймгийн магнай хүлэг шалгаруулах Үндэсний морин уралдаан энэ сарын 30, 31-нд болно.

Тус наадмын морь бүртгэлийн заавраас онцлон танилцуулахад, бүртгүүлэх морины зургийг камер сайтай утас болон мэргэжлийн камер ашиглаж эгц дөрвөн талаас нь дарсан байна.

Ингэхдээ морь тонгойгоогүй, толгой өргөөгүй, наашаа цаашаа хараагүй, цэх зогссон байна. Наран талаас дарах ба сүүдэрлээгүй байна. Зургийн шаардлага хангаагүй морь хасагдана гэжээ.

Мөн шаардлагатай тохиолдолд таны морины эх, эцгийн зураг, бичлэг хэрэг болно. Өөрийн морио монгол гэдгийг хөдлөшгүй баримтаар нотлох шаардлага гарч магадгүй гэдгийг анхаарна уу! Хэрвээ таны морь эргэлзээтэй, та морио Монгол гэдгийг баттай баталж чадахгүй бол таны морь хасагдана хэмээн анхааруулжээ.

Баяр наадмын шинэчилсэн хуулийн хүрээнд бүртгэх ажил явагдах энэ журмаар явагдах бөгөөд шагналын сан 60 сая төгрөг юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur
2022-07-18 15:09

tsagaan tsamta zangia umch zuugeegui moriig burtgehgui gej huulichlaachee!

Холбоотой мэдээ

Back to top button