УРЛАГ

Ура, даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино олон улсын наадамд уригдлаа

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй "Трио"кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино бөгөөд найруулагч Д.Баттөмөр олон улсын кино наадмуудад сойх бодолтой бүтээж буйгаа онцолж байсан билээ.

Тэгвэл энэхүү кино 2022 оны аравдугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд уригджээ. Ингэснээр эл кино нь Варшавын олон улсын кино наадамд танилцуулагдахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж байна.

Бид Д.Баттөмөрийн найруулсан эл кинонд тоглосон Т.Тэлмүүн хүүгийн аав, ээжтэй ярилцаж байсан юм.

Ярилцлагыг энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-07-25 18:20

Dongio tojig uu haha

Холбоотой мэдээ

Back to top button