ОХУ-д хоригдсон сагсан бөмбөгчнөө "Үхлийн худалдаачин" Виктор Буттай солихыг АНУ хүсэв

ОХУ-д есөн жил хоригдох ял авсан сагсан бөмбөгчин Бритни Гринерийг суллах гэрээг хүлээн авахыг АНУ Москвад уриалав.
Олимпийн хошой аварга Гринер каннабисын тос хадгалснаа хүлээн зөвшөөрсний дараа “хар тамхи хадгалсан, хууль бусаар хил давуулсан” хэргээр ял сонссон.
АНУ-ын хэвлэлд мэдээлснээр Оросын зэвсгийн наймааны хэрэгтэй холбоотой хоригдлуудтай солихыг санал болгожээ. "Үхлийн худалдаачин" гэгддэг Виктор Бут АНУ-д 25 жилийн хорих ял эдэлж байна. Түүнийг Гринер болон АНУ-ын тэнгисийн цэрэг асан Пол Уилан нартай сольж магадгүй гэж мэдээлсэн байна.
Гэвч Ройтерс агентлагийн мэдээлснээр “Орос улс Германы шоронд хоригдож буй алуурчин Вадим Красиковыг солилцоонд оруулахыг хүсэж байгаа нь саад тотгор болж байна” гэжээ.
31 настай Гринер шүүх дээр хууль зөрчөөгүй гэдгээ хэлсэн. Дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчдын нэг гэгддэг түүнийг 2-р сард Москвагийн ойролцоох нисэх онгоцны буудал дахь тээшнээс нь каннабисын тос агуулсан тамхины хайрцаг олох үеэр саатуулжээ. Тэрбээр тухайн үед клубын сагсан бөмбөгт тоглохоор Орост ирээд байжээ.
Түүний өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнд оноосон ялыг "хүлээн зөвшөөрөхгүй" гэж хэлсэн бол Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Блинкен Лавровтой дахин ярилцахыг оролдоно гэжээ.
Гринерийн “Финикс Меркури” багийнхан пүрэв гарагт өрсөлдөгчидтэйгээ тоглолтынхоо өмнө 42 секунд чимээгүй байж, түүний 42 дугаартай өмсгөлийг хүндэтгэсэн аж.
ЭХ СУРВАЛЖ: bbc.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Soli2
Хөр тамхичидыг шууд өчиггүй цааз####даг болох хэрэгтэй
ЧАМАЙГ ЯАЧИХСАН ЮМ ТАНАЙ ХҮҮХЭД ХАР ТАМХИЧИН БОЛЧИХОО ЮУ
ТЭР АЛУУРЧИНТАЙ СОЛИХ ХЭРЭГ ЮУНД ХЭРЭГТЭЙ ЮМ АНУ-ЫН ОЛОН НИЙТ НААД ХАР ТАМХИЧИНАА НААНА НЬ ХАЯ ГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
Манай улс ч гэсэн хар тамхичин газар дээр нь буудаж устга..Өчиг тайлбар үгүй
Har tamhichin bol getsuu
Грайнер гэж бичих байх. Бритни Грайнер.
ОРОСД ОЧИЖ БАЙДАГ ТЭНЭГ ГИЧИЙ