УЛС ТӨР
ЧУУЛГАН: Зургаан минут хуралдаж, ЗГ-ын тухай хуулиас "давхар дээл"-ийн заалтыг хаслаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.26/ хуралдаан 14.25 цагт эхэлж есхөн минутад үргэлжлээд дууссан.
Хуралдаанаар, Үндсэн хуулийн 39.1.2 дахь заалтыг хассантай холбогдуулж Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив.
Тодруулбал, Засгийн газрын дөрвөөс ихгүй сайд УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно гэх утга бүхий заалтыг Засгийн газрын тухай хуулиас хасч, хүчингүй болгосон гэсэн үг.
Хуралдааны үеэр асуух асуулттай гишүүн байгаагүй анхны хэлэлцүүлгээр батласан.
Үүний дараа үргэлжлүүлэн УИХ-ын нэгдсэн чуулган ЗУРГААХАН МИНУТАД хуралдаж, ТББХ-гоор хэлэлцсэн тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.
Өмнөх мэдээ:








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай арай
Ийм шуурхай үлгэр жишээ төр засагтаа зальбирч сууя
улаан цагаандаа гарсан өөдгүй амьтан сайдын суудалд одоо суух нөхдийг сайн хараарай өмнө нь сайд байнгийн хорооны дарга хийж байсан хулгайчууд л голдуу гараад ирнэ. Энэ улсыг жинхэнэ самарч байна даа самарч хандгүй бузартай хулгайчууд байна даа..хэлэх муу үг олдохгүй байна
энэ асуудал явж явж ,санал санчлага хариуцах эзэн нь өнөөх л нам шүүдээ
Ман ичиг ичиг
Би ямар өөрийн насны чавкатайгаа аяга цай ууж хов базаж суугаа биш дээ Монгол төрийг самарч дууслаа Дүнхүү хогнууд нээрээ????????????????????????