ЭДИЙН ЗАСАГ

ОУВС-гийн хөтөлбөр НАЙМАН сарын дараа дууслаа. Цаашаа хэрхэх вэ

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг байгуулж байв. Төд удалгүй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар хамтран "Улсын данс ерөнхийдөө улайсан. Валютын нөөц хасах бланс руу шилжсэн” гэж мэдэгдсэн.

Уг мэдэгдлийн дараа Монгол Улс хүнд байдалд орсон гэх мессеж хүчтэй тархаж, Б.Чойжилсүрэн сайд ОУВС-гийн хөтөлбөрийг эрчимтэй хөөцөлдөж эхэлсэн. Б.Чойжилсүрэн сайдын 2016 оны наймдугаар сараас эхлэн хөөцөлдсөн ажил, жил шахам хэлэлцээрийн шатанд үргэлжилж, 2017.05.25-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж байв.

Хөтөлбөрийн гол үр нөлөө нь, гурван жил хэрэгжих хугацаандаа олон улсын байгууллагууд, донор орнуудаас нийт 5.5 тэрбум орчим ам.долларын зээлийг Монгол Улсад өгөх явдал байв. Хариуд нь, хүүхдийн мөнгөө танаж, тэтгэврийн насаа нэмж, долоон төрлийн татварыг өсгөж, арилжааны банкууддаа гадны аудит оруулах үүрэг манайх хүлээсэн.

Өнгөрсөн жилүүдэд хоёр тал гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, хэлцээрээр шийдвэрээ зөөллөж, санхүүжилтээ чадах хэмжээндээ татсаар өдийг хүрлээ. Төсөвтөө тодотгол хийсэнгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн нөлөөгөөр эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ч сэргэлээ.

Гэвч ирэх оны тавдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт дуусна. Яг улс төрийн сонгуулийн үеэр хөтөлбөр дуусч, хяналт суларснаар эдийн засагт ямар эрсдэл үүсч болох вэ. Бондын төлөлтүүдийн өмнө Монгол Улс цаашаа бие дааж алхаж чадах уу гэхчлэн олон асуултууд байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-10-09 10:56

ОУВС Азийн хөгжлийн сангаар дамжуулан монгол улсын амжилттай өрийг сүлжээнд оруулчилаа

Холбоотой мэдээ

Back to top button